• slidebg2
    Мэдээллийн технологийн шийдэл нийлүүлэгч

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭД БҮТЭЦ СУУРИЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагын мэдээлэлтех нологийн хөгжлийн үндэс нь дэд бүтэц байдаг.Дэд бүтэц сайтай сүлжээнд тулгуурлан бүх төрлийн өргөтгөл, нэмэлт тохиргоог хийх боломжтой байдаг.Байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц бий болгох үйлчилгээ нь дараах үйл ажиллагаанаас бүрддэг. Үүнд:

  • Техникийн оновчтой шийдлээр, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сүлжээний дэд бүтэц байгуулах
  • Байгууллагын интернет холболт, түүний аюулгүй байдлын цогц шийдлийг боловсруулах үйлчилгээ
  • Байгууллагын хэрэглэгчдийн интернет хэрэглээг хянах, удирдах, шүүх болон хэрэглэгчдийг хянах үүрэгтэй интернет сервер суурилуулах үйлчилгээ
  • Байгууллагын серверийн өрөөг аюулгүй ажиллгааны стандартын дагуу тохижуулах (хөргөлтийн систем, нэвтрэх систем, тэжээл барих систем, цахилгааны систем, шалны систем суурилуулах, зогсуур байршуулж тоног төхөөрөмж угсрах гэх мэт)
  • Байгууллагын Улаанбаатар хот болон орон нутагт байрлах салбаруудыг шилэн кабелийн сүлжээ ашиглан төв оффис, мэдээллийн нэгдсэн системд өндөр нууцлалтай VPN холболтоор холбох, мэдээллийн урсгалыг зөв зохион байгуулах, төвлөрлийг бий болгох үйлчилгээ
  • Шинээр баригдаж буй болон засвар хийгдэж буй барилгуудад зориулсан дотоод сүлжээ, дотуур телефон холбоо, интернет холболтын цогц шийдэл боловсруулах

Ирээдүйг хамтдаа бүтээцгээе!Ирээдүй өөд хамтдаа хөгжицгөөе!