• slidebg2
    Мэдээллийн технологийн шийдэл нийлүүлэгч

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГЭРЭЭТ ҮЙЛЧИЛГЭЭ

Гэрээт засвар үйлчилгээнд мэдээллийн технологийн зөвлөх, мэдээлийн технологийн хөгжүүлэлт зэрэг ерөнхий үйлчилгээ багтдаг. Энэхүү үйлчилгээний хүрээнд бид мэдээлэл, технологийн бүхий л асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий инженерийг томилон ажиллуулдаг бөгөөд томилогдон ажиллаж буй инженер дараах ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:

  • Долоо хоног бүрийн тогтмол нэг өдөр гэрээт байгууллагад очиж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж, шаардлагатай засварыг хийх
  • Тоног төхөөрөмжтэй холбоотой компьютерийн хувийн хэрэг, эвдрэл гэмтлийн түүх, хийсэн ажил үйлчилгээний бүртгэл хөтлөх
  • Бүртгэлд үндэслэн тухайн байгууллагад бий болсон асуудлын шалтгааныг тодруулж, эвдэрлээс сэргийлэх арга хэмжээ авах
  • Гэрээт байгууллагын мэдээлэл технологийн хэрэглээний чадварт дүгнэлт хийж, сургалтаар хангах
  • Тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, зөвлөгөө өгөх
  • Мэдээлэл технологийн шийдэл боловсруулан санал болгох

Үйлчилгээний давуу талууд

  • Мэдээлэл технологийн бүх төрлийн тоног төхөөрөмжийн нэгдмэл цогц үйлчилгээ
  • Мэргэжлийн өндөр түвшний инженерийг томилон, тухайн инженер нь гэрээт байгууллагын бүх тоног төхөөрөмжүүдийг өөрийн мэт хариуцан ажиллах
  • Бүх төрлийн программ хангамжийн эвдрэл, гэмтлийг үнэ төлбөргүй засварлуулах
  • Оргиналь найдвартай сэлбэг хэрэгсэл
  • Баталгаат хугацаатай засвар үйлчилгээ
  • Түргэн шуурхай, боломжийн үнэ бүхий үйлчилгээ
  • Үйлдвэр лүү нь буцааж засварлах болон сэлбэг хэрэгсэл захиалах боломж
  • Үйлчилгээний тусламжтайгаар эвдэрсэн хойно нь засуулах бус гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой

Ирээдүйг хамтдаа бүтээцгээе!Ирээдүй өөд хамтдаа хөгжицгөөе!