Принтерийн хорны худалдаа
 

Принтерийн хор дахин үйлдвэрлэл

Интерсис ХХК нь 2007 оноос эхлэн Солонгосын Yes Ink брендийн принтерийн хорыг харилцагч байгууллагууддаа нийлүүлж байна. Бид принтерийн хорыг эх орондоо үйлдвэрлэх, шинэ ажлын байр бий болгох зорилгоор Yes Ink брендийн үйлдвэрлэлийн технологийг судалж, ажилтнуудаа сургалтад хамруулсанаар 2011 оны 1 дүгээр сард ХОР ШИНЭЭР УГСРАХ, БОЛОВСРУУЛАХ үйлдвэр байгуулж амжилттай ажиллаж байна. Бидний үйлдвэрлэсэн принтерийн хор чанар стандартын тестэд 100% ийн үнэлгээтэй тэнцэж баталгаажсан бөгөөд улмаар 2011 оны 9 дүгээр сарын 1 ний өдрөөс эхлэн албан ёсоор МАСТЕР ХОР бренд нэрээр хэрэглэгчдэд хүрч байна. МАСТЕР ХОР нь  hp, Canon, lenovo, SAMSUNG, XEROX зэрэг дэлхийд нэртэй хэвлэх, хувилах төхөөрөмжүүдэд тохирч хэрэглэгчдийн сайшаалыг хүртээд байгаа билээ. Одоогоор манай үйлдвэр 8 ажилтантай, өдөрт 50-100 ширхэг принтерийн хор үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.

ТЕХНОЛОГИ

Хор дахин боловсруулалт нь албан ёсны үйлдвэрлэгчийн чанартай хорны савыг ашиглан шаардлагатай дагалдах хэрэгсэл болох араанууд, гэрэл дамжуулагч бул, хор хусагч резинэн ир зэрэг эд ангиудыг шинээр угсран монгол тайлбар шошготойгоор савлаж зах зээлд нийлүүлэх процесс юм.

ҮЗҮҮЛЭЛТ

  • Үнэ  Оригинал хороос 1.7 дахин хямд
  • Хэвлэх хуудасны тоо  А4 форматаар 0.5 хувийн дүүргэлттэй стандарт хуудасны тоогоор хэвлэнэ.
  • Хар өнгийн үнэлгээ  1.5-аас дээш
  • Ар дэвсгэрт түрхэгдэх харьцаа  0.08-аас бага
  • Жигд хэвлэлт  Анх хэвлэсэн чанаараад дуустал хэвлэнэ.
  • Баталгаат хугацаа  1 жил

ДАВУУ ТАЛ

  • Хэмнэлт  Үнийн хувьд харьцангуй хямд, мөн дуудлагаар хүргэж өгч байгаа нь энэ төрлийн зардлыг хэмнэж хэмнэлтийг бий болгож байна.
  • Чанар  Эд ангиудыг шинээр сольж хамгийн өндөр нийцэл бүхий дүрсний бул нунтаг хорыг ашиглаж байгаа нь хорны гаралтыг илүү жигд тод, хорны боломжит хамгийн их хэмжээгээр хэвлэдэг.
  • Худалдан авалтын дараах үйлчилгээ  Хор цэнэглэх, дуудлагаар хүргэх, дууссан хорны савыг буцаан худалдан авах, бүр төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээ
  • Урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагаа

 

 
 
 
Бүтээгдэхүүн
 
Мэдээ, мэдээлэл
 
УХААЛАГ ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ
Шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсан ухаалаг үйлчилгээ бий болгох зорилгоор “Ухаалаг Шуудангийн Хайрцаг”-ийг шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.
ТҮЦ МАШИН
ТҮЦ машины нээлтийг 21 аймагт зэрэг хийлээ
ЛЕНОВО ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
Казахстаны Алматы хотноо энэ сарын 17-нд болсон хэвлэлийн бага хурал дээр “Леново” компанийн удирдлага шинэхэн бүтээгдэхүүнээ танилцуулж, ирээдүйнхээ төлөвлөгөөнөөсөө хуваалцлаа. “Леново” компанийн уриа бол “Хэн хөдөлмөрлөж байна, түүнд зориулав” юм.
ЛЕНОВО БРЕНДИЙН ШИНЭ ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ.
Дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэгч ЛЕНОВО брэндийн албан ёсны салбар дэлгүүр мэргэжилтний 20 буюу Голомт банкны картын төвийн зүүн урд талд шинээр нээгдлээ. Дэлгүүрийн нээлт 2012 оны 12 дугаар сарын 17 ны өдөр болсон байна.
ГОЛЛАНД УЛСААС АХЛАХ ЭКСПЕРТ ИРЖ АЖИЛЛАА.
Голландын Ахмад Мэргэжилтнүүдийн Холбооны зөвлөх ноён Ян Де Лийстер НьюСоник компанийн хүсэлтээр Монгол улсад ирж, арван дөрөв хоногийн хугацаанд тус компанийн ажилтай танилцаж, хүний нөөцийн чиглэлээр зөвлөгөө өгч өөрийн туршлагаа хуваалцав.
ЦЭЦЭЭ ГҮН ОРГИЛД ЯВГАН АЯЛАЛААР ГАРЛАА.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 06 ний өдөр НьюСоник компанийн хамт олон Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн рүү Манзушир хийд-Цэцээ гүн-Манзушир хийд гэсэн маршрутаар явган аялал хийж, байгалийн сайханд хамт олноороо нэг өдрийг өнгөрүүллээ.
ДЕЛЛ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА.
Дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох Делл компанийн Зүүн өмнөд Азийн бүс хариуцсан менежер Ребека Ли болон тус бүсийн бизнес хөгжил хариуцсан менежер Калвин Лим нар энэ сарын 25-ны өдөр Ньюсоник компанийн удирдлагуудтай бизнес уулзалт хийлээ.
ЛЕНОВО КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД ИРЛЭЭ.
Леново компанийн Европын бүс хариуцсан ерөнхий менежер ноён Юн Фөнг Ванг болон маркетингийн албаны дарга Борис Бай нар Монгол дахь албан ёсны дистрибьютерийн гэрээгээ шинэчлэхээр Ньюсоник компанийн удирдлагатай албан ёсны хэлэлцээр хийлээ.
НИЙСЛЭЛ СТАНДАРТАД НИЙЦСЭН СЕРВЕРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО.
НьюСоник ХХК Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өгөгдлийн сан болон сүлжээний удирдлагын тоног төхөөрөмжүүд байрших серверийн өрөөг стандартын дагуу бүрэн тохижуулж Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газарт хүлээлгэн өглөө.
БАГШ НАР ИННОВАЦИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО.
“Багшийн Инновацийн Төв” байгуулах төслийг НьюСоник ХХК амжилттай хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар нийт Чингэлтэй дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 3-н сургуульд Багшийн Инновацийн Төв байгуулж, иж бүрэн тохижилт хийж, хүлээлгэн өгөөд байна.
ЗУНЫ АЯЛАЛ АМЖИЛТТАЙ, САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
НьюСоник компанийн хамт олон Монголын үзэсгэлэнт, түүхэн дурсгалт “Тайхар Чулуу”, “Чулуут гол”, “Хорго Тэрхийн Цагаан Нуур”, “Хөвсгөл нуур”, “Хорьдол сарьдаг уул”, “Шаргын нуур” зэрэг газруудаар аялан хамт олноороо аялж, сайхан цагийг өнгөрүүлээд ирлээ.