• slidebg2
    Мэдээллийн технологийн шийдэл нийлүүлэгч

Захирлын мэндчилгээ

Why to choose us

Мэдээллийн технологийн шийдэл нийлүүлэгч Нью-Соник компанитай урт хугацаанд хамтран ажиллаж, итгэл хүлээлгэж ирсэн харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн мэнд дэвшүүлье.

Манай хамт олон эдүгээ арван нэг дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд асар хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбарт хэрэглэгчдийнхээ стратегийн ач холбогдолтой түнш байхын тулд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, брэнд бараа бүтээгдэхүүн, мэдээллийн технологийн шийдлийг түргэн шуурхай, найдвартай хүргэхийг эрмэлздэг билээ.

Өнөөдөр бид Монгол Улсын зах зээлд байр сууриа эзэлсэн төрийн болон хувийн хэвшлийн 500 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид та бүхэнд дэвшилтэт техник тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах хэрэгслийн худалдаа, программ хангамжийн хөгжүүлэлт, мэдээлэл технологийн дэд бүтцийн цогц үйлчилгээг санал болгож, зорилгодоо хүрэхэд тань туслахдаа баяртай байх болно. Биднийг байнга дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, бизнесийн түншүүд, үйлчлүүлэгчиддээ компанийн ажиллагчдын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

М. Түвшинбаяр

Гүйцэтгэх Захирал

Ирээдүйг хамтдаа бүтээцгээе!Ирээдүй өөд хамтдаа хөгжицгөөе!

ЭРХЭМ ЗОРИЛГО ҮНЭТ ЗҮЙЛС

Компанийн танилцуулга

Company Team

Нью-Соник компани нь мэдээлэл технологийн зах зээлд тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүнийг дагалдах үйлчилгээний хамт хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор 2004 онд байгуулагдсан. Мэдээллийн технологийн салбарт хэрэглэгчдийнхээ стратегийн ач холбогдолтой түнш байхын тулд манай компанийн хамт олон технологийн асуудлыг нь цогцоор шийдвэрлэх, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах зорилт тавина жилладаг.

2004 он - Соник(Sonic) нэртэй өөрийн брендийн угсармал компьютерийг зах зээлд гаргасан.

2005-2007 онуудад Монгол улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн бүх нийтийг компьютержүүлэх "ONE HOME ONE PC" хөтөлбөрт идэвхтэй оролцон, өөрийн брэндийн компьютерийг гэр хэрэглэгчдэд зээлийн хөнгөлттэй нөхцөлөөр хямд үнээр хүргэж, дотоодын зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн.

2006 оноос одоог хүртэл дэлхийн персонал компьютерийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох Леново компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

2007 онд компьютерийн засвар үйлчилгээ, сүлжээний чиглэлээр, 2009 оноос мэдээллийн технологийн дэд бүтэц, тусгай үүргийн тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт, систем интеграци, программ хангамж хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.

2007 оноос эхлэн Солонгосын Yes Ink брендийн принтерийн хорыг харилцагч байгууллагууддаа нийлүүлж байна. Бид принтерийн хорыг эх орондоо үйлдвэрлэх, шинэ ажлын байр бий болгох зорилгоор Yes Ink брендийн үйлдвэрлэлийн технологийг судалж, ажилтнуудаа сургалтад хамруулсанаар 2011 оны 1 дүгээр сард ХОР ШИНЭЭР УГСРАХ, БОЛОВСРУУЛАХ үйлдвэр байгуулж амжилттай ажиллаж байна. Бидний үйлдвэрлэсэн принтерийн хор чанар стандартын тестэд 100% ийн үнэлгээтэй тэнцэж баталгаажсан бөгөөд улмаар 2011 оны 9 дүгээр сарын 1 ний өдрөөс эхлэн албан ёсоор МАСТЕР ХОР бренд нэрээр хэрэглэгчдэд хүрч байна.

2012 он - Леново брендийн дистрибьютерийн ангиллаа дээшлүүлж Европын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн.

2012 он - Леново брендийн баталгаат засвар үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр үзүүлж эхэлсэн.

2012 он - улсын хэмжээнд Нийслэлийн нэгдсэн дата центр байгуулах, Багшийн инновацийн төв байгууллах, Прокурорын байгууллагын архивыг цахимжуулах, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг 2 тэрбум орчим төгрөгний төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн.

2013 оноос улсын хэмжээнд амжилттай хэрэгжсэн дараах томоохон төслүүд дээр ажилласан. Үүнд:

  1. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэх систем (ТҮЦ машин) – 1,3 тэрбум төгрөг.

  2. Шуудангийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Ухаалаг шуудангийн хайрцаг – 720 сая төгрөг.

2010 оноос Цахим эрүүл мэнд (Health Information System) системийг одоо хүртэл хөгжүүлж байна.

Бид өнөөгийн байдлаар Вагнер Ази, НҮБ болон салбар байгууллагууд ( НҮБХХ, НҮБХС, ДЭМБ), SGS Mongolia, Хаанбанк, Голомт банк, Хас Банк, Хадгаламж банк, Худалдаа Хөгжлийн Банк, МАК групп, Ньюком групп, Бороо Гоулд, MSM, Трансвэст монголиа,Шунхлай Групп, Петровис,Скайтел, Мо Эн Ко, Сангийн яам зэрэг төрийн болон хувийн 500 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна.